Баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй байна

Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллажээ.

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1500 гаруй алба хаагч, ХСИС-ын 350 гаруй сонсогчийн хамт 400 гаруй чиглэлд хөдөлгөөнт, явган болон нохойт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллав .

2017 оны 01дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэв.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …