Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ой болон Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаа.
Хэв журмын хөдөлгөөнт болон явган, нохойт эргүүлийн чиглэлийг нэмэгдүүлж, 432 чиглэлд 1500 гаруй алба хаагч, “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний арга хэмжээний үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 500 алба хаагч ажилласан байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд нийт 183 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107 нэгж буюу 58.5%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Тухайлбал хулгайлах гэмт хэрэг 82 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 114.6%, танхайрах гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь 170%, булаах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь 125%-иар тус тус буурсан байна.
Цагдаагийн алба хаагчид бүртгэгдсэн гэмт хэргийн 114 буюу 62%-ийн эзэн холбогдогчийг хоногийн хугацаанд шуурхай илрүүлэн ажилласан байна.