Захад шатсан талийгаач 53 настай, эмэгтэй хүн байжээ

512bd234e2f8fe10original ЦЕГ-аас мэдэгдэж буйгаар өнгөрсөн 23-ны өдөр Олон улсын худалдааны төв буюу “Нарантуул” захын хүнсний битүү захад гал гарах үеэр 53 настай, эмэгтэй хүн амь эрсэдсэн байна. Одоогоор талийгаачийн хэн болохыг таних ажиллагааг явуулж байгаа аж. Гадуур цацагдаад буй захад 3-4 хүн шатаж нас барсан, тэдний нэг нь хүүхэд байсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй худлаа юм байна.

Мөн одоогийн байдлаар шатсан объектыг тусгаарлаж, захын бусад хэсэгт худалдаа, үйлчилгээ  явуулах хэвийн нөхцлийг бүрдүүлээд байгаа бөгөөд галд шаталгүй үлдсэн иргэдийн эд хөрөнгө, мөнгө, бараа, бүтээгдэхүүн байсныг тогтоож, эздэд нь өгсөн аж. Харин галын дүгнэлт гарсны дараа хэн түрээслэгчдийн хохирлыг барагдуулах тухай асуудлыг ярьж эхлэх гэнэ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж …