Агаарын чанарын индексийг амьдралдаа хэрэглэж хэвшье

Улаанбаатар хотын агаарын чанар ямар байгаа талаар http://www.tsag-agaar.gov.mn/цахим хуудас, сонин, телевизээр өдөр бүр мэдээлдэг. Агаарын чанарын тухай мэдээллийг дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээс өдөр, сар, улирал жилийн явцаар харж болно. Улаанбаатар хотын өдөр бүрийн агаарын чанар ямар түвшинд байна вэ гэдгийг иргэн хүн хэрхэн ойлгож болох талаар тайлбарлая. Өдөр бүрийн агаарын чанар хир зэрэг байгааг харуулдаг үзүүлэлт бол агаарын чанарын индекс (АЧИ)бөгөөд энэ үзүүлэлтийг дэлхий нийтээрээ ашиглаж байна. АЧИ бол тухайн орон нутагт агаарын чанар ямар байгааг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор зохиогдсон үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл түүний өнөөдөр салхинд гарах, гадаа олон цагаар ажиллахад гаднах орчны агаар цэвэр байна уу эсвэл эрүүл мэндэд хортой байна уу гэдгийг нийт хүн амд ойлгуулах зорилгоор ашигладаг. АЧИ-ийн тоон утга 0-500 хооронд байдаг. Дотроо 6 ангилагдах ба тоон утга нь ихсэх тусам агаарын чанар муу байгааг илтгэнэ. АЧИ-ийн тоон утга 101-ээс илүү болоод ирвэл агаарын чанар хүний эрүүл мэндэд тааламжгүй болж эхэлнэ гэсэн үг. АЧИ-ийн тоон ангилал тус бүр нь “маш сайн”, “сайн”, “дунд”, “муу”, “маш муу”, аюултай гэх мэтээр тус тусдаа чанараар ангилагдах бөгөөд тухайн ангилал тус бүрт хэрэгжүүлж болохуйц эрүүл мэндийн зөвлөгөөг өгсөн байдаг. Ангилал тус бүр өнгөөр кодлогдсон байх бөгөөд тэдгээр нь агаарын чанар ямар байгааг илэрхийлдэг.

Өнөөдөр хүн бүр гар утас ашигладаг болсон бөгөөд агаарын чанарын мэдээг иргэдэд түгээх гар утасны програм хүртэл гарсан тул http://www.agaar.mn/ сайтаас татан суулгаж болно.

Эх сурвалж:НЭМХ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …