Он солигдох мөчид улсын хэмжээнд 121 хүүхэд төржээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн яам хариуцлагатай жижүүр ажилуулж 11-323002 дугаарын утсаар 21 аймаг, нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагуудаас тогтмол мэдээ авч, шаардлагатай үед арга зүйгээр ханган ажиллаа.

Дээрх хугацаанд салбарын хэмжээнд түргэн тусламжийн 22694 дуудлага хүлээн авснаас 1355 нь осол гэмтлийн, 374 нь төрөлттэй холбоотой, 207 нь хоолны болон архины хордлоготой холбоотой дуудлага байсан.

Нийслэл хот, аймаг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар нийт 19339 хүн үйлчлүүлжээ.

Нийт 867 эх амаржиж үүнээс гэрийн төрөлт 6, эмнэлэгт 859 хүүхэд төрсөн байна.

 ЭМЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …