Жолоодох эрхийн үнэмлэхний талаар…

Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Лицензийн төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох, хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс шалгалт авч, эрхийг нь сэргээж, үнэмлэх олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ WWW.LICENSE.POLICE.GOV.MN САЙТ БОЛОН ЛИЦЕНЗИЙН ТӨВИЙН 70006996 ДУГААРЫН ЛАВЛАХ УТСААР АВНА УУ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …