2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ЭМД-ын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөж хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд сард 4800 төгрөг, жилд 57600 төгрөг, их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан сард 2400 төгрөг, жилд 28800 төгрөг төлөх ажээ. 2016 оны шимтгэлээ төлөөгүй иргэд 46080 төгрөг, оюутан 23040 төгрөгийг заавал нөхөж төлөхөөр болсон байна. Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчид, 0-18 нас /18нас 11 сар 29 хоног/
- 0-2настай хүүхэдтэй эхчүүдийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН шимтгэлийг төрөөс хариуцна!!!
Бүрдүүлэх материал: 0-2 настай хүүхэдтэй эхчүүд:
- -–0-2 насны хүүхдийн төрсний гэрчилгээ, Иргэний үнэмлэх, ЭМД-ын гэрчилгээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд: – Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Тэтгэврийн дэвтэр, (Тэтгэврийн дэвтэрт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасан тухай тэмдэглэл хийгдсэн байх)