Бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх Түвд эмчилгээний аргаас:
Гэрийн нөхцөлд хялбархан бэлдэж болох энэ эмчилгээ нь дараахь найрлагаас бүрдэнэ.
-1. Бүтэн сармис-1 ширхэг
-2. Лимоны шүүс-2 ширхэг
-3. Шингэн зөгийн бал- 100 гр.
-4. Хүнсний сод- 1 цайны халбага
Бэлдэх арга:
Сармисаа арилгаж цэвэрлэсний дараа маш жижиг хэрчинэ, дээрээс нь лимоны шүүс, зөгийн бал, содоо дараалан хийж жигд болтол нь сайтар хутгаж холино. Бэлдсэн холимогоо цэвэр варианы шилэнд хииж сайн таглан хөргөгчинд хийж 8-10 хоног хадгалсны дараа доорхи зааврын дагуу ууж хэрэглэнэ.
Эмчнлгээний заавар:
—Хорт хавдрын эмчилгээнд цайны халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө жилд 6 сар хэрэглэнэ: 1 сар ууж, 1 сар өнжинө.
—Хорт хавдар болон Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө өлөн элгэн дээрээ 1 ц.х-р өдөр бүр жилийн 4 улирал тутамд 1 сарын туршид хэрэглэнэ. Жилд 4 удаа гэсэн үг.
—Биеийн жинг барих зорилгоор сард 7 хоног өглөө өлөн элгэн дээрээ 1 ц.х-р хэрэглэнэ: Жилд 6 сараас хэтрүүлэхгүй.
—Гэдэсний шимэгч хорхойгооc ( паразит) ангижрах зорилгоор өдөр бүр өлөн дээрээ 1 ц.х-р 10 хоног ууж хэрэглэнэ.
—Бие махбодийг бүрэн гүйцэд хоргүйжүүлэх зорилгоор 1 сарын туршид өдөрт 3 удаа ц.х-р хэрэглэнэ.
Энэ холимог нь Түвдийн ардын эмчилгээний арга бөгөөд энгийн хэрнээ биеийн эрүүл мэндэд асар их ач тустай болохыг онцолжээ. ЗӨГИЙН БАЛНЫ эд эсийн эсэлдэлтийн эсрэг антиоксидант чанар нь хорт хавдар, чихрийн шижин, ясны сийрэгжилт, өтгөн хаталт зэргийн өвчлөлтөөс урьдчилан сэргийлж, биеийн жингийн тэнцвэрт сайнаар нөлөөлнө.
Олон эрдэмтдийн судалгаанаас СОДТОЙ ЛИМОНЫ ХОЛИМОГ нь цусны РН хүчил-шүлтийн тэнцвэрийг хэвийн болгож тогтоосноор хүчиллэг орчинд бий болох олон архаг хууч өвчнөөс (ялангуяа ХОРТ ХАВДРААС) хамгаалдаг. САРМИС нь хамгийн хүчтэй байгалийн антивиотик бөгөөд халдвар, бактер, вирус, паразитыг устгаж биеийн дархлааг сайжруулснаараа бүх төрлийн хорт хавдар, чихрийн шижингээс хамгаална.