Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэг, бага сургуульд бүртгэж байна

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх үйлчилгээтэй цэцэрлэг, бага сургуулийн бүртгэл явагдаж байна
  Төрөл Цаг Нөхцөл
1 Бага сургууль 09:00-17:00 Ерөнхий эрдмийн ганцаарчилсан тусгай хөтөлбөрт сургалттай, өдөр өнжүүлэхтэй
2 Цэцэрлэг 08:00-18:00 Нөхөн сэргээх үйлчилгээтэй
3 Нөхөн сэргээх цагийн үйлчилгээ 10:00-16:00 Хүүхдийн нас, онцлогт тохируулсан хөдөлгөөн засал, хэл яриа, ахуйн заслын өдрийн үйлчилгээ

Хаяг: ХУД-ийн 15-р хороо “Хурд” хороолол 28-р байр 1-1 тоот

Бүртгэлийн хугацаа: Тавдугаар сарын 25, 26-нд 10-16:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Харилцах утас: 99046164, 94446164 /www.Dsam.mn/

Жич: Хүүхдийн тоо хязгаартай бөгөөд хүүхдийн хөгжлийг мэргэжлийн багш нар үнэлгээ хийж, элсүүлэн авна.

Төлбөр: Нэг сарын 250,000-280,000 төгрөг

Бүртгэлд ирэхдээ хүүхдийн хамт ирэх бөгөөд:

·    Хүүхдийн төрсний гэрчилгээ
·    Эрүүл мэндийн карт /онош, түүхийн хамт/
·    ЭМД-ын дэвтэр
·    Эцэг, эхийн иргэний үнэмлэх

АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах сонирхолтой бага ангийн багш, цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

·    Багш, сэтгэл судлалын чиглэлээр бакалавр зэрэгтэй
·    Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй

Холбоо барих утас: 99046164, 944446164
МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБОО

Санал болгох мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран …