Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр “Ном солилцох өдөрлөг” болно

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг өнөөдөр  зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэнэ. Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой.

“Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00 – 13:00 цагийн хооронд зохион байгуулах ба  өнөөдөр анхны ном солилцох өдөрлөг болно.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллахаар боллоо.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …