Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

Хүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том нүгэлтэн байдаг.

Пьер Августин

  • Үлгэр жишээ бол: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно.
  • Нөхөртэйгөө (эхнэртэйгээ) харилцах харилцаагаа эерэг байлга: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхэддээ уураа гаргаж, энэ бүхэн түүнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сүйрүүлдэг.
  • Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрла: Хүн болгонд байдаг үндсэн хэрэгцээ бол хайрлуулах юм. Тодорхой нөхцөлтэйгөөр хүнд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүний өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та хүүхэддээ “Чи онц сурахгүй бол, надад хэрэггүй” эсвэл “Сайн байвал чинь чамайг хайрлана” зэрэг үгсийг байнга хэлдэг бол дахин нэг бодоод үзэгтүн. Хүүхдэд эцэг эхийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг.
  • Хүүхэддээ хариуцлагатай зүйлийг даалга: Хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг хийлгэхээр өгөх нь ганцаараа юм хийж чадаж байна гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болох бөгөөд биеэ дааж сурна.
  • Хүүхдийнхээ алдааг дахин дахин сануулахаас зайлсхий: Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж чаддаггүй зүйлсийг үргэлж дахин дахин давтан хэлдэг. Тэд ингэж хэлснээр хүүхдээ амжилтанд хүргэж, идэвхтэй болгон, үүрэг хариуцлагыг нь нэмнэ гэж үздэг байна. Гэтэл байнга алдааг нь чичилж байдаг хүүхэд амжилтгүй байхаас гадна өөртөө итгэлгүй байдал нь улам ихсэж, амьдралдаа эерэг өөрчлөлт гаргаж чаддаггүй.
  • Хүүхдийнхээ сайн талыг нь сайшаа: Хүүхдийнхээ сайн талыг нь магтахын тулд . Жишээ нь жилийн эхний хагасын дүн нь муу байсан хүүхдээ хоёрдугаар хагаст дүн нь сайжирсан бол сайшаан магт. Гэхдээ “Хүү минь, маш сайн байна. Чи хүсвэл онц сурч чадна шүү дээ” гэж хэлэхээс зайлсхий. Учир нь хүүхэд үүнд хүрэх чадваргүй бол таны хүсэл боломжгүй юм. Харин ч таны уур ихсэж, хүүхэд тань ч онц сурч чадаагүй тул өөртөө итгэх итгэл нь алдардаг. Учир нь түүний хийсэн зүйл үнэ цэнэгүй болж хувирдаг.
  • Хүүхдээ бусадтай бүү харьцуул: Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үнэ цэнэтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддаггүй.
  • Та бүхэн өөрсдийгөө дэргэд нь байгаа гэж итгүүл: Хүүхдэд эцэг эх нь эсвэл насанд хүрсэн хүн дэргэд нь байх шаардлагатай байдаг. Түүнтэй найз нөхөд мэт харилцах, өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг нь хүлээх нь шударга бус юм. Учир нь хүүхдэд туршлага суралцах, шаардлагатай үед дэмжих, зам заах, бүх зүйл зөв байгаа гэдгийг хэлж чиглүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Та бүхэн энэ хэрэгцээг нь умартан хий үзэгдэл мэт эцэг- эх байхаар сонговол хүүхдээ цор ганцаар үлдээнэ гэсэн үг юм. Тийм учраас ямар үед хүүхэдтэйгээ хамт байж, чиглүүлж өгөхөө өөрөө суралц.
  • Таны сахилгын журам зөв үү? Зодож занчих, доромжлох, тушаах зэрэг нь хүүхдийг гомдоож, түүнийг үл тоомсорлогч болгож, зан аашинд бүхэлд нь нөлөөлдөг. Тиймээс энэ бүхнээс хол байж, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэм.
  • Хүүхдийнхээ үнэ цэнэтэйг баталж өг: Та өөрөө үүнийг эхэл. Эцэг- эхийн төрөлхийн шинж чанар юу билээ? Хүүхдээ ямар ч үед хайрлан энхрийлж, хүлээн зөвшөөрч, үр хүүхэд нь бүхнээс чухал гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс та бүхэн ч бас үүнийг хий.
  • Хүүхэддээ өөрийгөө зөв илэрхийлэхэд сургах 10 арга
  • Асуудлыг шийдэх арга зам олох нь: Шийдвэр гаргахын тулд юуны өмнө асуудлыг сайтар ойлгох шаардлагатай байдаг. Харилцааны чанар нь таны гаргасан шийдвэр бодитой, энгийн байхаас шалтгаалдаг. Насанд хүрэгчид энэ байдлаараа хүүхдэд үлгэр жишээ болох ёстой билээ.
  • Харилцааны сэтгэл хөдлөлийг хянах: Энэ нь үнэн хэрэгтээ хамгийн бэрхшээлтэй байдаг. Бид сандарч тэвдэхгүйгээр, ул суурьтай шийдвэр гаргахыг хүсдэг. Арга техникийг нь сурах хэрэгтэй. Хүн юу хийх, хэрхэн хийхээ мэдэж байвал өөртөө итгэх анхны алхмаа хийж байна гэсэн үг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам туршлага сууж, “Сандралаа хянах” болно. Хүүхдэд энэ аргыг зааж өгөхөд хожим нь сургуульд орж эсвэл ажил хийх болоход ч хэрэгтэй.
  • Асууж, хариулж сурах: Асуулт асууж, хариу өгөх нь хувь хүний оюун ухаан, бодол санаа, нийгмийн хөгжилд нөлөөлдөг. Үүнийг хүүхэддээ багаас нь хийлгэж байвал амьдралынхаа туршид эсрэг талаа эерэгээр хүлээн авдаг. Хүн өөрийгөө танин мэдэх нэг арга бол өөрт нь тавьсан асуултад шударгаар хариулах явдал юм. Өөрийгөө мэддэг, өөрийгөө эзэмдэж чаддаг, тайван, хүнтэй харилцах харилцаа илүү чанартай байдгийг бид мэднэ.
  • Хэв маягийг судалж, тохируулах арга: Хүн бүрт бусадтай харилцах, ярилцах өөрийн гэсэн хэв маяг байдаг. Боловсролд юуны өмнө хувь хүний хэв маягийг олж нээж, түүнийгээ ялгаж сурах, дараа нь бусад хэв маягийг анзаарч мэдэхэд анхаарах хэрэгтэй. Дараагийн шатанд өөр хүмүүстэй хэрхэн зохицож харилцах талаар амьдралаас жишээ авч сургадаг.
  • Ярихдаа цаг барих: Цагийг зөв ашиглан, товч бөгөөд тодорхой ярих нь өөрийн мэдрэмж, санаа бодлоо нээн харуулах, үүнийг өөрийн болгож, яриагаа төлөвлөхийн үндэс бөгөөд дахин давтаж, туршлага суух болно.
  • Харилцаанд энергиэ зохицуулах: Хувь хүн сургууль, ажил, нийгмийн амьдралдаа харилцаж буй хүмүүстээ эрч хүч өгч сурах нь чухал байдаг. Хүмүүсээс эрч хүчийг нь хулгайлахгүй, бусдад өөрийн эрч хүчээ алдахгүй байхыг суралцана гэсэн үг юм.
  • Ярихдаа мартахаас айх: Үг хэлэхдээ “мартахаас” эмээх нь сандрахад хүргэдэг. Харин хүн ой санамжиндаа найдах хэрэгтэй. Энэ бол маш энгийн, мөн ашигтай чадвар юм.
  • Эмх цэгцтэй сэтгэж, бодож илэрхийлэх: Та ярих зүйлээ төлөвлөх хэрэгтэй. Эмх цэгцтэй сэтгэж, төлөвлөж хийсэн яриа нь үргэлж үр дүнтэй болдог. “Яриагаа төлөвлөх” нь маш энгийн арга бөгөөд хэсэг хугацааны дараа дадал болно.
  • Биеийн хэл: Бидний хэл ярианаас гадна дохио зангаа ч чухал байдаг. Та ярьж буй зүйлийнхээ онцгой байдлыг хэл яриагаараа болон дохио зангаагаар илэрхийлж болно.
  • Ярианы арга барил: Амьсгалаа зөв хувиарлах, дуу хоолойгоо хянаж, уруулын хөдөлгөөнөө зохицуулах, зай авах, өргөлт- дууны өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, үгийн баялаг зэргийг анхаарах хэрэгтэй.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …