Central Tower-т тэсрэх бөмбөг тавьжээ

Яг одоо нийслэлийн төвд байрлах Central Tower-т тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулж байна. Ажиллагааны дагуу Central Tower-т үйл ажиллагаа явуулдаг иргэд албан хаагчдыг барилгаас шуурхай гаргаж байгаа аж. Мөн эмнэлэг болон Онцгой байдлын албан хаагчид ирээд байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Central Tower-ын хамгаалалтын албанаас бөмбөг тавьсан гэх мэдээлэл манайд өгсний дагуу бид шалгаж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …