Жамц давсанд хүний биед зайлшгүй шаардлагатай эрдсүүд агуулагддаг

14822120545858c2d65162b.jpg

     Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.

     Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.

      Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг.

Тухайлбал

-Тархины даралттай хүн дэрлэж унтах

-Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох

-Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух

-Шүд өвдөхөд зуух

-Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.

        Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайжруулдаг ач холбогдолтой.

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …