Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөлттэй олгож буй эмийн жагсаалт

Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед хөнгөлөлттэй олгох доорх нэрийн эмийг харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөлтэй эмийн сангаас авна.

           Уг эмийн хөнгөлөлтөд 5 хүртэлх нас хүүхдүүд хамрагдана.

           Өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгоно.

           Иргэн Та, хүүхдэдээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж, шаардлагатай бол эмч танд тусгай жорын цаасан дээр эм бичиж өгнө.

           Ээжүүдэд сонордуулахад, томуу, томуу төст өвчний үед:

– хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх

– дулаан байлгах

– шингэнийг ойр ойрхон уулгах

– илчлэг хоол хүнс хэрэглэх

– гарын ариун цэврийг сайтар сахих

– эмийг эмчийн зааврын дагуу өгөх

– гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

 

 


Санал болгох мэдээ

Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш “Буган халиун” рестораны уулзвар хүртэлх авто …