Ц.Элбэгдоржийн “ивээлээс төрсөн сумтай” таван нэр дэвшигч

АН-ын даргад нэр дэвшин, гартаа “сум”атгасан улс төрчид бүгдээрээ Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ямар нэг байдлаар холбоотой байх юм.  Тэд хэрхэн холбогдож байсныг дор өгүүлье.

1. Н.Алтанхуяг: 

-2009, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийг нь удирдаж ялуулсан

– Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Сангийн сайдаар нь ажилласан

– Ц.Элбэгдорж АН-ын даргын тамгаа Н.Алтанхуягт өвлүүлсэн.

2. С.Эрдэнэ:

     -С.Эрдэнийг МОАХ-ын дарга байхад Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан

    – Ц.Элбэгдоржийг намын дарга байхад С.Эрдэнэ Нийслэлийн АН-ын дарга байсан

    – Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад Эрдэнэ Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга байсан.

3. Д.Эрдэнэбат:

   -2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн менежер, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

  -2004, 2008 оны Ц.Элбэгдоржийн удирдсан УИХ-ын сонгуулийн төв штабыг өөрийн Залуучууд зочид буудалдаа          байрлуулсан

  -1996 онд АН-д гишүүнээр элссэнээс хойш өдийг хүртэл Ц.Элбэгдоржтой хамтран ажиллаж байгаа

4. Л.Гантөмөр:

   – Ц.Элбэгдоржийг намын дарга байхад Ардчилсан Залуучууд холбооны дарга байсан

   -Л.Гантөмөрийг  2004 онд УИХ болоход нь Ц.Элбэгдорж сонгуулийг удирдан ажилласан

5. Ж.Батзандан: 

    – Ц.Элбэгдоржийг намын дарга байхад шоронгоос “өршөөл” эрж, АН-д элсэж улс төрийн хамгаалалтанд орсон.

А.Галт

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …