Стандарт зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдахыг хориглохоор болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд а гаарын бохирдлыг бууруулах чиглэлээр захирамж гаргажээ. Захираминд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай заажээ. Тодруулбал, нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болов. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газарт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд шинээр олгох газрыг уг захирамжаар зогсоожээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний төв, захуудад стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглохоор тусгасан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …