Монголд анх удаа олон улсын хоол амтлагааны өдөрлөг зохиогдоно

Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдол бүхий “Taste of UB” өдөрлөгийг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газрууд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. Мөн урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөх юм. Үүнээс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болох иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах ажээ.
Олон улсын хэмжээний “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг дэлхийн томоохон хотуудад болдог үйл ажилагаатай ижил энэхүү өдөрлөгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Л.Бадрах
ugluu-logo5

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …