Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод дэлхийн хамгийн чамин метроны буудлыг барих гэнэ.
Эр-Рияд хотын төвийн дүүрэгт дөрвөc жилийн хугацаанд багтаан өвөрмөц дээвэр бүхий нүсэр байгууламжийг сүндэрлүүлэх бөгөөд буудлын дотор ханануудыг алтаар бүрж, шалыг нь гантиг чулуугаар хийх аж. Буудлын талбайн хэмжээ 20 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр байх юм. Mетроны буудал газар дор байрлах ба дээр нь олон давхар барилга баригдах гэнэ. Tүүн дотор автомашины зогсоол, худалдааны төв байрлах аж.