Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Нийслэлийн хэмжээнд энэ сарын -4нөөс 20ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн салбар ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 44,5 хувьтай байна.
Бүртгэлийг хороодын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд явуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хугацаанаасаа өмнө амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлд хамрагдахдаа Цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерийн үнэмлэхтэй ирэх юм байна.
БЗД