Иргэд үнэ төлбөргүйгээр мэргэжил эзэмших боломжтой

images Нийслэлийн Хөдөлмө­рийн газраас гурав дахь удаагаа “Хөдөлмөр эрхлэлтийн сур­галтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Хөтөлбөрт ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй, ажил олоход хүндрэлтэй иргэд, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүмүүс хам­рагдах боломжтой ажээ. 45-60 хоногийн мэргэжил олгох тус сургалтанд бүртгүүлэхийг хүссэн иргэд ажилд орох өргөдөл гаргаж, өө­рийн оршин сууж буй хорооноосоо тодорхойлолт аван, дүүргийн хөдөлмөрийн хэлтэст хандах хэрэгтэй юм байна.

Энэ удаагийн сургалтаар ажилгүй иргэдийг “бетон арматурчин, цахилгаанчин, худалдагч, касс, оёдол эсгүүр, гар утас засвар, цэцэрлэгийн туслах багш” зэрэг мэргэжлээр үнэ төлбөргүй сургах юм.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …