Хөдөө, орон нутагт анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

 

Санал болгох мэдээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөжээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа …