Гепатитын чиглэлээр хийж буй ажлууд олон улсад туршлага болж байна

Дэлхийн Гепатитын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Чарльз Горе өнөөдөр Эрүүл мэндийн сайдад бараалхаж, вируст гепатитын эмчилгээний талаар санал солилцлоо.

Тэрээр хэлэхдээ, Монгол Улс вируст гепатитын тархалт өндөр, түүнийхээ хэрээр хийж байгаа ажил нь их байна. Дэлхийн олон орон энэ тал дээр юу хийхээ мэдэхгүй байгаа. Монгол Улс сүүлийн жил гепатитын вирусын эсрэг маш их хөрөнгө оруулалт хийлээ. Засгийн газраас ихээхэн анхаарч, санхүүжилт олгож байна. Энэ нь бусад улс оронд туршлага болж байна гээд вируст гепатитын санүүжилт болоод шуурхай арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайдаас тодруулсан юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гепатиттай тэмцэх нь манай Засгийн газрын гол ажлуудын нэг. Бид иргэддээ аль болохоор түргэн шуурхай тусламж үзүүлж болох санхүүгийн механизмыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гарсан даруйд иргэд вируст гепатит С-ийн гэрээт эмийг эрх бүхий эмийн сангуудаас хөнгөлөлттэй үнээр худалдаж авах бололцоог нээсэн. Ингэснээр С вирүсийн 5 төрлийн эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг болсон. Түүнчлэн эхний ээлжинд Архангай аймгийн нийт хүн амын 60 гаруй хувьд С вирус илрүүлэх шилжилгээг хийсэн. Уг шинжилгээгээр вирүс илэрсэн хүмүүст эмчилгээг нь хийхээр ажиллаж байна гэв. Цаашид В, С вирүст гепатитын чиглэлээр хийх ажил их байгааг хэлээд, ЭМЯ дээр тус асуудлыг хариуцсан ажлын хэсэг гарган ажиллах гэж байгаагаа дуулгалаа.

Уулзалтын төгсгөлд ноён Чарльз Горе энэ онд гепатитын асуудлаар зохион байгуулагдах дэлхийн дээд хэмжээний уулзалтад Эрүүл мэндийн сайдыг оролцохыг урилаа.

            Дэлхийн Гепатитын холбоо 2007 онд байгуулагдсан бөгөөд тус холбооны гишүүнээр 80 орны 250 гаруй хүн бүртгэгдсэн байдаг байна.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ГХАХ-ийн мэргэжилтэн Б.Туяа, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нарантуяа нар оролцлоо.

 

Эх сурвалж:ЭМЯ

Санал болгох мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан …