Чанар, стандартын шаардлага хангахгүй архи худалдаанд байсаар байгааг анхааруулья

Нийслэлийн шуурхай хуралдаанаар хордсон таван иргэний асуудлыг хэлэлцсэн. Урьдчилсан байдлаар тэдгээр иргэдийг архинд хордсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа. Гэхдээ дүгнэлт эцсийн байдлаар гаргаагүй бөгөөд өнөөдөртөө багтаж гарна гэдгийг албаны хүн мэдэгдэж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын 247 байцаагч, албан хаагч архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулсан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архи, согтууруулах ундааг битүүмжлэн лацдах арга хэмжээг авч ажиллаж байна.

Гэхдээ л хяналт шалгалтаас гадуур, стандарт шаардлага хангахгүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа худалдаалагдсан байгаа тул иргэн та өөрийн амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …