Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлжээ

 1 дүгээр сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1. Сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

1. ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Энхтайван найрамдлын ордон”-ы автобусны буудлын замд Аз сервис ХХК-ны Baw WG120 маркийн троллейбусны жолооч Г нь замын хажуугийн троллейбусны шон мөргөж зорчигч 32 настай эрэгтэй У нарын 7 хүн гэмтжээ.

Орон нутагт:
1. Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас хашуун сухайт чиглэлийн асфальтан замын 82 дах км-т Foton маркийн авто машины жолооч Э нь T.Mark-2 маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж 24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч 2 хүн гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …