Хордлогын шинж тэмдэг илэрвэл 103 дугаарт хандахыг зөвлөж байна

Өчигдөр буюу 2017 оны 1 сарын 16 нд Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иймд нийт иргэдийг үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ахуйн зориулалтаар хэрэглэх шингэнийг зориулалтаар нь хэрэглэхийг зөвлөж байна.

      ЭМЯ-аас Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон Нийслэлийн дүүргийн эмнэлэгт архины хордлогын улмаас хандаж буй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нарийвчилсан үзлэг хийх, сэжиг бүхий хүн илэрвэл яаралтай мэдээлэх, архины хордлогоос сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагатай мэдээлэл солилцон ажиллаж байна.

          Архи уусаны дараа ухаан алдах, амьсгал удаашрах, огиулж бөөлжих, таталт өгөх, биеийн дулаан алдагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …