Яллах дүгнэлтээ сонссон залуу шүүх танхимд хоолойгоо зүсчээ

 

Өнгөрөгч Лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн танхимд хулгай танхайн хэрэгт яллагдсан гучин настай И.Бархас амиа хорлохыг завджээ. Шүүх хурал дуусаад яллах дүгнэлттэй санал нийлж байна уу, хэлэх үг байна уу гэж асуухад “Надад амьд явах хүсэл алга. Ээж дээрээ очмоор байна ” гэж хэлээд хүзүүгээ зүссэн байна. Энэ үеэр хамгаалалтанд дөрвөн цагдаа байсан бөгөөд ойр байсан нь яаралтай болиулжээ. Яллагдагч И.Бархас хүзүүндээ зургаан оёдол тавиулсан бөгөөд одоогоор биеийн байдал сайн байгаа гэнэ. Хүзүүгээ юугаар зүссэн нь мэдэгдээгүй. Хумсаараа зүссэн байх гэсэн таамаглал байна. Тэрээр бага насны хүүхдийн утсыг дээрэмдсэн, хэд хэдэн дээрмийн хэрэг үйлдсэн, хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь энэ хэргээр хоёр удаа яллагдаж байсан ч өршөөлийн хуульд хамрагдаж суллагдаад дахин гэмт хэрэг хийжээ.

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …