Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна

Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын их хуралд өргөн барьсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол7-30 ХОНОГ БАРИВЧЛАХ шийтгэл оногдуулах”-аар баталлаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …