Солонгосын алдарт хосууд бал сараа тэмдэглэхээр Балиг зорьжээ

 

Солонгосын алдарт дуучин, жүжигчин Рэйн, тус улсын хамгийн өхөөрдөм эмэгтэй жүжигчдийн нэг Ким Тэхитэй өнгөрөгч Пүрэв гаригт хуримласан билээ. 32 настай залуу дуучин, 36 настай жүжигчин бүсгүй хоёр харин хуримынхаа дараа бал сараа тэмдэглэхээр Балиг зорилоо. Хосууд ням гаригийн таван цагт Инчон хотын нисэх буудал дээр гар гараасаа хөтлөлцөн, эелдэгээр инээмсэглэн олон нийт рүү мэндчилсэн байна. Нисэх онгоцны буудалд тэднийг хүлээж байсан сэтгүүлчдэд тэд “Баярлалаа. Бид сайн, аз жаргалтай амьдрах болно” гэж ярьжээ. Тэд Индонезийн амралтын арал дээр таван өдрийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж:english.yonhapnews.co.kr

Э.Ариун

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …