Хоолойн өвчнийг эмгүйгээр эмчлэх арга

1. Өөртөө анхаарал тавь – Хоолой өвдсөн бол доороосоо зузаалж, зузаан гутал, өмд өмсөх хэрэгтэй. Мөн хэт халуун эсвэл хэт хүйтэн хоол хүнс, уух зүйл хэрэглэхээс татгалзаарай. Учир нь энэ нь хоолойны булчинг улам илүү цочроож, өвчнийг хүндрүүлэх магадлалтай.

2. Содатай, халуун усанд утах – Энэ арга нэлээн түгээмэл арга бөгөөд үр дүнч сайтай. Ялангуяа дөнгөж хоолой нь өвдөж, хамрын ханиад, томуу хүрч эхлэж байгаа үед нэн ач тустай арга юм. Үүний тулд:

1л цэвэр усыг буцалгасны дараа галаас гаргаж 1 цайны халбага /5-7гр/ хүнсний сода хийж хутгаад толгойн дээрээ алчуур нөмөрч, буцалсан усны ууранд агаар орохгүйгээр сайтар утаж эмчилнэ. Утаж байхдаа амаараа удаан, гүнзгий амьсгаа авч, хамраараа удаан гаргах хэрэгтэй. Өглөө, өдөр, орой 10-25 минут утна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …