Арьсыг чийгшүүлж, чангалах өргөст хэмхний маск

Өргөст хэмх нь хүний арьсанд чийгшилт өгч, цайруулж, арьсны нүх сүвийг чангалах ач тустай. Хэрвээ таны арьсанд арчилгаа шаардлагатай байгаа бол шинэхэн өргөст хэмх худалдан аваад дараах аргаар маск хийх унтахынхаа өмнө маскыг тавиарай. 5-7 хоног тасралтгүй маск тависны дараа үр дүнг нь мэдрэх болно.

Өргөст хэмхийг хүйтэн усаар угаасны дараа жигд хэрчинэ. Дараа нь автомат холигч эсвэл хоол процеслогчид хийж зутан шиг болтол холино.

Ингээд нүүр хүзүүгээ сайтар цэвэрлэсний дараа өргөст хэмхний маскыг нүүр хүзүүндээ жигд түрхэж нялаад 30-40 минут болгоно. Ингээд арчиж авна. Арьс зөөлөрч чийгшсэн нь шууд мэдрэгдэх болно. Хэрвээ цайрахыг хүсч байгаа бол маскан дээр 1/4 цайны халбага нимбэгний шүүс хийж хутгаад шүүрэндээ маскаа тавиарай.

Эх сурвалж:1000 jor.mn

 

Санал болгох мэдээ

Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой …