Унтахын өмнө идэж болохгүй хориотой хүнс

Хүний биед хамгийн их хэрэгтэй байдаг шим тэжээлтэй хоол бол нойр гэж хэлж болно. Нойрондоо харам хүмүүс энэ хорвоогийн хамгийн амттай зүйл бол унтах гэж хэлэх нь бий. Гэхдээ мэдээж таны ямар хоол хүнс хэрэглэж байгаа тань таны амар амгалан нойрсож унтах

Үдэш болж зөөлөн дулаан хөнжилдөө орж духлан нойрсоход тань таны тархи, сэрэл мэдрэмж амс хийж унтахыг анагаах ухааны үүднээс тайлбарлавал түр зуурын комонд ордог хэмээн үздэг байна. Хүн унтаж байхад тархи, сэрэл мэдрэмж болон биеийн бусад хэсгүүд тайвширч амардаг боловч ходоод жинхэнэ ажлаа эхэлдэг байна. Ходоод нь таны өдрийн турш идсэн хоолыг ангилан ялгаж, салгаж, боловсруулж зохих бусад эрхтэн рүү шилжүүлдэг байна. Ингээд л ходоод шөнийн турш ажиллаж хононо. Тиймээс өглөө сэрэхэд тань та амарсан байх боловч ходоод чинь их ажлын дараа дөнгөж амсхийх гэж байдаг тул өглөөний цай их чухал бөгөөд өлөн ходоодон дээр ингэж болно, тэгж болохгүй хэмээн хүмүүсийн ярьдаг нь ийм учиртай аж.

Гэхдээ энэхүү зөвлөгөөгөөр ходоодоо унтаж байхдаа хэрхэн хайрлах, унтахын өмнө хэрхэн зөв хооллох талаар зөвлөе. Унтахын өмнө буруу хооллох, их хоол идэх, зохимжгүй хоол сонгон хэрэглэснээр таныг унтаж байх хооронд ходоод маш их ачаалал авч ажиллах бөгөөд энэ байдал удаан үргэлжилбэл ходоод ачааллаа даахаа больж элэг, цөс, уушги, зурх зэрэг бусад эрхтэнийг ачааллаж, хагас дутуу боловсорсон хоолыг бусад эрхтэнрүү шахаж эхэлдэг байна. Ингэснээр бусад эрхтэн амарч чадалгүй мөн адил шөнийн турш ажиллах болно. Үүнээс үүдэн та хар дарах, хүзүү нуруу гоёодож хөшсөн байдалтай сэрэх, сэтгэл санаа тавгүйтэж өдрийн турш стресстэх, улмаар таргалах, арьс унжих, үрчлээ суух, гоо сайхнаа алдах, цөсний чулуу, зүрх судасны өвчин, даралт, ходоодны шарх, хавдар зэрэг бүхий л төрлийн өвчний эхлэл тавигддаг байна. Тиймээс унтахын өмнө хооллолтондоо анхаарах нь эрүүл байхын үндэс шүү.

Унтахын өмнө идэж болохгүй хүнсний жагсаалт: Таагүй нойрсох шалтгаан. 

1. Шарсан хуурсан, өөх тостой, мах, гурилан төрлийн хүнд хоолыг унтахаас дор хаяж 4-6 цагийн өмнө л идэх ёстой.

2. Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Шөнийн турш бүх эрхтэнийг цочроож хордуулдаг гэсэн үг.

3. Мөхөөлдөс зайрмаг идэх хэрэггүй.

4. Чипс, попкорн

5. Нарийн боов, жигнэмэг, бялуу

6. Чихэр, чихэрлэг амттан

7. Халуун ногоотой хоол, зууш, салат

8. Кофе

9. Үйлдвэрийн аргаар боловсруулсан жимстэй тараг буюу yogurt

10. Хийжүүлсэн ундаа

Ингээд дээрх хүнс, хоолыг унтахын өмнө хэрэглэхийг хорих хэрэгтэй шалтгааныг та олж мэдсэн байх. Энэ нь цаашлаад таны эрүүл энх, урт удаан наслахын нууц гэдгийг анхаараарай.

Харин унтах цаг болсон ч өлсөж, цангаж байвал хүнсний ногоо эсвэл жимсний майноз, тослоггүй салат, хачир идэж болно. Мөн унтахаас 2 цагийн өмнө цэвэр ус, ногоон цай ууц болно. Эдгээр нь таныг сайхан амрахад эерэгээр нөлөөлөх цөөхөн хүнсний нэг юм.

 

 

Эх сурвалж:1000 jor .mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …