lemon

Лимонтой ус уухын ач тус

 

lemon

Хүний биеийн 75 хувь уснаас бүрддэг. Тийм учраас бид ус ууж бие эрхтнээ цэвэршүүлж байх ёстой гэнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хүн өдөрт жиндээ таарсан ус ууж байх хэрэгтэйг томъёолжээ. Тухайлбал нэг кг жинд 30 грамм ус гэвэл та 50 кг жинтэй байлаа гэж үзвэл 30х50=1500 буюу нэг литр 500 грамм ус уух хэрэгтэй гэнэ. Мөн зөгийн бал, нимбэгтэй ус таны эрүүл мэндэд тустай. Ингээд Хором.соm сайтын эх сурвалжаар лимонтой ус уухын ач тусыг хүргэж байна.

  1. Арьсыг цэвэршүүлнэ.

Юуны түрүүнд бидний арьсыг цэвэр байлгахад тусална. Ус биед байгаа хорыг гадагшлуулж арьсны цэвэр байдлыг хангах хэдий ч лимонд агуулагдах витамин С нь цусан дахь хорыг гадагшлуулснаар арьс цэвэршиж, арьсны үрчлээсийг арилгана.

  1. PH-ийн тогтвортой төвшинг хадгална.

Биеийн PH балансыг барих гэж зөндөө л ярьдаг, үүнийг чинь лимонтой ус л гайхалтай тогтворжуулж чадна. Лимон маш их хүчиллэг, лимон бидний биеийн хор шүүх үйлдлийг сайжруулж өгдөг байна. Ингэснээр өвчин тусах магадлал буурч амьд организмыг дэмжиж өгдөгөөрөө маш ач тустай эд.

  1. Дархлааны системийг дэмжинэ.

 Лимонтой усны бас нэг гайхамшиг нь бидний дархлааны системийг дэмжинэ. Өнөөдөр хэн л өвдөж цаг алдахыг хүсэх вэ дээ? Лимоны шүүсэнд буй potassium гэх бодис нь цусны даралтын хэвийн байдлыг хангах бөгөөд тархины хэвийн ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн витамин С нь ханиадны эсрэг гайхалтай эм болж өгдөг. Хэрвээ өвдсөн бол халуун усан дээр лимоны шүүсийг зөгийн балтай хэрэглэж гайхалтай үр дүнг нь мэдрээрэй.

  1. Илүүдэл жин хасна.

 Биеийн эрүүл мэндийг сайжруулахаас гадна илүү жингээ хасахад тань тусална шүү. Тийм ээ, лимонтой ус бодисын солилцоог сайжруулж, хорхойноос сэргийлж, жин хасаж, өл дарна. Өдөр болгон хэрэглээд байх ийм энгийн хэнд ч хүртээмжтэй жирийн л лимонтой усны нэг гайхамшиг энэ болно.

  1. Шарталт тайлна.

Урьд өдрийн уултаас болоод шартаад хэвтэж байна уу? Тэгвэл лимонтой бүлээн ус уугаарай. Ингэснээр таны гэдэс ходоодны ажиллагаа багахан ч гэсэн хэвийн ажиллагаандаа орж уусан архины хорыг гадагшлуулж эхэлнэ.

  1. Амны элдэв үнэр дарна.

Лимон олон ач тустайг та мэдэж авлаа, бас нэг ид шид нь таны амны эвгүй үнэрийг дарах болно. Архи уусан үед, халуун ногоотой хоол идсэний дараа ч юм уу, тамхи татсаны дараа таны амнаас элдэв үнэр үнэртээд байвал лимонтой ус танд тус болно. Мөн, халуун ногоотой хоол, архи, тамхины дараа таны ам хатдаг тэгэхээр яагаад балга лимонтой ус ууж болохгүй гэж.

  1. Тархи болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Лимонд агуулагддаг кали нь хүний биед зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүний биед кали дутагдсанаар сэтгэлээр унах, мартамхай болох, тархи дүүрэх зэрэг зовиур мэдрэгдэнэ. Мөн, лимонд агуулагддаг их хэмжээний витамин С нь стрессийг тайлах увьдистай билээ.

  1. Амьсгалын замын өвчлөлийг эдгээнэ.

Хэрвээ та амьсгалын замын өвчлөл тэр дундаа астма, эсвэл амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй бол лимонтой ус танд төгс ундаа болно. Лимон бактерын эсрэг үйлчилгээтэй бөгөөд элдэв халдварыг устгах, ханиадыг анагаах чадалтай юм. Мөн харшлыг эдгээх чадалтай ч гэж үздэг билээ.

  1. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Лимонтой усны хэдэн зуун ид шид бий. Хэрвээ та хоол боловсруулах эрхтний ямар нэгэн асуудалтай бол лимонтой ус хэрэглээд үзээрэй, үр дүн нь таны гэдэс ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно шүү.

  1. Цэвэршүүлэх хүчтэй.

Гоё нүүрний арьстай, гялалзсан сайхан үстэй байхыг хүсч байвал дотоод эрхтнээ эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Дотоод эрхтнийг элдэв хорт бодисоос цэвэрлэх үүргийг лимонтой ус сайн гүйцэтгэнэ. Биеэс хорт бодисыг гадагшлуулах байгалийн гайхамшигт жимс юм.

  1. Амны салстын бохирыг багасгана.

Хэрвээ та цагаан хоолтон бөгөөд сүү байнга уудаг бол өглөөгүүр амны хөндийн бохирдол ихтэй (ам заваарах) байдаг байх. Санаа зовох зүйлгүй, та лимонтой ус уугаад л үз, таны амны хөндийн цэвэршиж, хуурайших нь эрс багасна. Өглөө та элдэв зовиургүй сэрнэ шүү.

  1. Элдэв шархлааг эдгээнэ.

Шарх таны биеийг зовоох нь мэдээж. Лимонтой ус уухын бас нэг ач тустай тал нь бол шархыг түргэн эдгээх юм.

  1. Эрч хүчийг нэмнэ.

Өглөө болон өдрийн 2.30 минутын үед аяга кофе уумаар үе байдаг уу? Ядарч нурж унаад л … Кофены оронд аяга лимонтой халуун ус уувал каффейнаас татгалзаад зогсохгүй өөрийн эрч хүч нэмэгдсэнийг мэдрэх болно.

  1. Илүү эрүүл байхад тань тусална.

Лимонтой ус таны шингэнийг нөхөж эрүүл биеийг цогцлооно. Энэ бол ямар нэгэн альтернатив эмчилгээ биш, энэ бол жирийн л лимонтой ус.

  1. Калийн эх сурвалж

Эцэст нь, миний өмнө дурдаж байсан кали юм. Хэрвээ та гадил жимс иддэггүй бол калийн дутагдалд орох гээд байвал яагаад аяга лимонтой ус ууж болохгүй гэж.

Эх сурвалж: Хором.com

Э.Ариун

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …