ГССҮТ-д согтуугаар гэмтсэн хүмүүсийн тоо буурсан байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон эдгээр өдрүүдэд ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна.

Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь (50/534) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ.

Энэ нь нийт тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурчээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …