Витамин гэж юу вэ?
В-ийн төрлийн витаминууд нь хүний идэж буй хоол хүнснээс энергийг чөлөөлдөг бөгөөд, бодисын солилцооны харилцан үйлчиллийг зохицуулдаг байна.В-ийн төрлийн витаминууд ,фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой.Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд, Альцгеймерийн өвчин/зөнөгрөл/,яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна.Өдөрт 400 мг фолиевийн хүчил,10 мг витамин В6 ,50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар энэ витаминууд судас хатуурлаас сэргийлдэг болохыг нотолсон байна.
-А витамин дутагдвал үс өнгөө алдаж хэврэгшиж, арьс хуурайшин үрчлээтнэ. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.
-Д витамин дутагдвал нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна. Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.
-К витамин бие мах-бодид дутагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.
-В1 витамин дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-В2 витамин дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.
-В6 витамии дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.
-В12 витамин дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.
-РР витамии дутагдвал ам хатах, уух юманд дур-лах, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэлхэсэг газар улайж цаашдаа шархлана.Арьс ширүүн болж тар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршина.
-С витамин дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амарханядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ.Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх.цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.
Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?
Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг.Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг.Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ?
В-ийн төрлийн витаминд витаминВ1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна.Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна.Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.
Витамин В2-Riboflavin
Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg.Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой.Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.
Витамин В3-Nacin
Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх,толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300mg.
Витамин В5-Pantothenic
Acid Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна.Өдрийн хэрэглэх тун 25-300 мг.Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.
Витамин В6-pyrodoxoin
Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ.Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.
Витамин В12-Cyonacobalamin
Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна. Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ.Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг .Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг. Өдрийн тун 100мг. Аливаа хүн биеийнхээ хэрэгцээ шаардлага, өдөрт авах хэмжээгээр В-ийн төрлийн витаминуудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералиуд хангалттай орж байх ёстой.Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна. Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ.Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр, витамин В1, В2, нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг гэнэ. Хүнийг эрүүл саруул, эрч хүчтэй явахад хамгийн чухал зүйл бол хоол хүнс. Хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй амин дэмүүдээ авдаг.Та ямар хүнсэнд ямар витамин их байдгийг дараах зөвлөгөөнөөс мэдэж аваарай.
А витамин: Малын өөх тос, цагаан идээнд байна. Загасны тосонд ихээр агуулагддаг.
Д витамин: Загасны тос, загасны түрс, сөн үхрийн элэг, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг. Харин сүү, цагаан идээ, цөцгийн тос зэрэгт багавтар байна.
Е витамин: Өөх тосонд их байдаг. Харин загасны тосонд огг байхгүй.Мөн ургамлын ногоон навч, үр будаанд ихээр агуулагдах боловч сүү, цагаан идээ, цөцгийн тосонд бага байна.
К витамин: Ургамлын ногоон навч, ялангуяа нарсны шилмүүс, байцаа ээрэгт их агуулагдана. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндөг зэрэгт бага байдаг.Харин элгэнд их хэмжээтэй байна.
С витамин: Ургамалд үүсэн бий болоод тэндээс хоол тэжээлийн хамтаар хүн, малын биед орно. С витамин хамгийн ихээр ургамлын ногоон навчинд байдаг.Нохойн хошуу, чацаргана, аньсны үр жимс, хушганд их, мах, цагаан идээнд бага агуулагддаг.Гүүний сүү, айрагт нэлээд их байдаг бол гурил будаа, өөх тос, өрөм, бяслаг зэрэгт энэ витамин огт байхгүй.Иймээс хүн өөртөө хэрэглэгдэх С витаминыг их төлөв идэшний ногоо, жимс зэрэг ургамал ногооноос авна.
Р витамин: Мах, ургамал, ногоонд нэлээд байдаг. Цагаан будааны хальс, пиво, талхны хөрөнгө, буудай, арвай, үхрийн элэг зэрэгт их хэмжээтэй агуулагддаг.
В-1 витамин: Ургамал, ногоонд ихээр агуулагдана. Цэвэрлээгүй цагаан будаа, үр будааны хальс, талхны хөрөнгө, бүдүүн гурилд их, булчин мах, сүү, цагаан идээнд бага зэрэг байна.
В-2 витамин: Талх, пивоны хөрөнгө, арвай буудай, цагаан будааны хальс, вандуй, ногоон сонгино, үхрийн элэг, бяслаг зэрэгт нэлээд их байна. Идэшний ногоо, жимс зэрэгт бага байна.
В-6 витамин: Цагаан будааны хальс, буудай, вандуй, пиво, талхны хөрөнгө, малын элэг, бөөр, маханд их байдаг.
В-12 витамин: Ургамал ногоо, жимсний зүйлд байдаггүй. Харин мах, ялангуяа элгэнд их байдаг.
ФОСФОР хэрэглэх ямар ач тустай вэ?
Фосфорийг судлаачид ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.Фосфор ихэнхи өндөр настанд дутагдаж байдаг бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.
Кали хэрэглэх ямар ач тустай вэ?
Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цусхарвалтаас сэргийлдэг гэж үздэг.Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр.Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг.Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.
Эх сурвалж: www.emch.mn