Баянзүрхчүүдийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах уулзалт боллоо. Уулзалтад Засаг даргын орлогч Т.Баясах, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, төслийн менежер Жү Шин Юү, төслийн техникийн менежер Б.Төрбат, захиргааны менежер М.Мөнхзул, захиргааны ажилтан С.Оюундэлгэр, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга П.Янжиндулам, Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон. Эл төслийг хэрэгжүүлснээр дүүргийн хүн амын дунд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог үнэ төлбөргүй зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн төслийг энэ оноос эхлэн 2020 оныг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд хороодын 15-аас дээш насны байнгын оршин суугч иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …