Гранд Плазагийн уулзвар болон Далан давхрын замыг нээжээ

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зорчих хэсгээ нээхээр төлөвлөсөн найман замаас хоёр замын хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн нээгээд байгаа.

Тодруулбал, Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 км авто зам буюу Далан давхраас баруун тийш шинээр тавих замын зорчих хэсгийг нээснээр тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхэлсэн.

Чулуун-Овооноос Троллейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн зам дээр засварын ажил эрчимтэй явагдаж байгаа талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …