АН-ын гишүүд намын даргынхаа тушаалыг эсэргүүцэн УРИАЛГА гаргажээ

АН-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүртгэл хүчингүй болгох  тухай тушаал гарган 2017 оны 1 сарын 06-ны өдөр АН-ын төв байранд бүртгүүлсэн АН-ын гишүүдийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Түүний гаргасан энэ тушаалтай холбогдуулан АН-ын зарим гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн АН-ыг үзэл бодол, итгэл үнэмшлийг дэмжиж гишүүнээр элссэн  15.000 гишүүний эрхийг илтэд хөсөрдүүлсэн  хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлэн 2017 оны 1 сарын 26-ны өдрийн  Пүрэв гаригийн 12:00 цагт  АН-ын төв байрны өмнө сонгох эрхээ баталгаажуулахын төлөө жагсаал хийхээр болсноо мэдэгдэн уриалга гаргажээ.   

С.Баяр

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …