МАН-ын эрх барих хугацаанд Монгол Улс томоохон ордуудаа гадагшаа тавиад дуусгах нь.Тухайлбал, Тавантолгойг Хятадад өгч, хариуд нь их хэмжээний зээл авахаар болсон бол “Эрдэнэт”-ийг Орост өгч, Эрдэнэт-Овоотын төмөр замыг үргэлжлүүлэн бариад Тувагийн нүүрсийг Хятад руу зөөхөөр тохирсон байна.
Эрх баригчдын “зоогийн ширээнд” төрийн өмчит компаниуд, томоохон ордууд ямагт байдаг. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эдгээрийг хөдөлгөдөг бөгөөд үр дагавар нь ямар ч муу байсан, хэн ч хариуцлага хүлээхгүй тогтолцоог бүрдүүлж чадсан. Энэ дөрвөн жил үнэмлэхүй олонх болсон МАН Монголын баялгийг бүр мөсөн зарж дуусгахаар улайрчээ. Өнгөрсөн засгийн үед Тавантолгойн ордыг Хятадуудад цогцоор нь ашиглуулах гэрээ хийдгийн даваан дээр спикер алхаа цохиж зогсоож байсан. Харин энэ удаад урд хөршөөс хүссэн зээлээ авахын тулд бүрэн эзэмшүүлэхээр тохирсон гэх яриа шийдвэр гаргах түвшинд явж байна.
Оростой том хэлцэл хийж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хувийн хэвшлийнхэнд МАН-ын төр төмөр нүүрээ гаргаж, өвөг дээдсийнхээ уламжлалт аргаар шууд булаан авах дайралтаа эхлүүлсэн. Гэхдээ олон улсын гэрээ, хууль тогтоомжид үндэслэн, наймаа буцсан тохиолдолд Оросын талд эргээд очихыг МАН-ын тоглогчид сайн мэдэж байгаа. Төр мэдэлдээ авч, хувийн хэвшлээ дээрэмдсэн гэх муу нэрийг өөрсдөөсөө зайлуулж, эргээд Орост өгөх нь тэдний гол зорилго. Ингэснээр Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замыг яаравчлан дуусгаж, баялаг зөөх сууриа тавих юм байна.
Эх сурвалж:breakingnews.mn