Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс жолооч осол гаргах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох явдал буурахгүй байгаа билээ. Сар шинийн баяр дөхөж, мөн их дээд сургуулийн өвлийн амралт дуусч байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгджээ. Тиймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Мөн алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулахыг зөвлөжээ. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.