Баянзүрх дүүргийн хүүхдүүд Улсын 2-дугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаал гарсны дагуу 14 хоногийн өмнө Улсын хоёрдугаар эмнэлгийн хүүхдийн тасагт 30 орыг нэмэгдүүлэн нийт 46 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тус тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь очин танилцлаа. Сайдын хувьд өөрөө эмч учраас залуу эмч нартаа зөвлөмж болох үүднээс чөлөө зав гарсан, ачаалал бага үедээ хэл сайн сурч, сургалтын заавар, зөвлөмжөө эргэн сайн уншиж байхыг захилаа. Мөн өвчтөндөө хэрхэн урьдчилан сэргийлж болох талаас нь байнгын зөвлөгөө өгч байх нь зүйтэй гэв.

Тухайн тасагт Баянзүрх дүүргийн болон тус дүүрэгт байрлах хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн бичгээр ирсэн хүүхдүүдийг шууд хүлээн авч хэвтүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1 сартайгаас 5 насны буюу бага насны 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн уушгины хатгаа авсан, хоолой нь өвдсөн байдалтай, оройн цагаар их хүндэрч ирдэг гэдгийг тус тасгийн их эмч Н.Отгонжаргал хэллээ.

Хэвтэн эмчлүүлэгчдийн зүгээс дүүргийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэх боломжгүй байсныг ийнхүү шийдвэрлэж, түргэн шуурхай үйлчилж байгаад талархалтай байгаагаа Эрүүл мэндийн сайдад хандан хэлж байв.

 

ЭМЯ

Санал болгох мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан …