НИТХ-ын VII хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан  өнөөдөр 09:30 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон “UBS”, “MNC”, “TV5” телевиз шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …