Таргалах нь дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна

Хэт таргалах явдал өнөөдөр бүр дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Таргалах нь зөвхөн жин нэмэх төдий биш, арьсан доорхи өөхлөг давхарга нэмэгдэж энэ нь улмаар дотоод эрхтнүүдэд нөлөөлөн тэдний эргэн тойронд өөх бий болж тэдний үйл ажиллагаанд нь муугаар нөлөөлдөг байна.
Жин нэмснээр хүмүүс өөрийгөө хянах нь багасч, бухимдан,  нийгэм  болон бусадтай харилцахдаа сэтгэлийн хөөрлөөр хандаж, сэтгэцийн асуудлуудтай болдог гэнэ.
Жин нэмрснээр зөвхөн сэтгэцийн асуудал үүсгээд зогсохгүй өөр бусад олон төрлийн элэг, бөөр, зүрх судасны тогтолцооны өвчин үүсгэх нөхцөл болно. Мөн чихрийн шижин, хадар үүсгэх ч магадлалтай.
Тарган хүмүүс энэ өвчнүүдээр өвчлөх нь жирийн хүмүүсээс 6-9 дахин их байдгийг эмч нар нотолж байна.
Таргалах нь амьдрах насыг 4-5 жилээр богиносгож хэт тарган хүмүүсийнх бүр 10-15 жилээр хорогддог байна. АНУ-ын суурь өвчин судлалын Үндэсний хүрээлэнгийн судалгаагаар жил бүр 300 мянга орчим америк хүн хэт таргалсны улмаас хорвоог орхидог гэжээ.
2014 оны мэдээгээр манай гариг дээр 18-аас дээш насны 1,9 тэрбум хүн жнгийн илүүдэлтэй гэж гарчээ.
Бүс нутгаар нь авч үзвэл Европ тивд гэхэд л насанд хүрсёэн иргэдийн нь 15-25 хувь нь жингийн илүүдэлтэй гэж гарсан байна.
Хөгжилтэй орнуудад янз бүрийн үнэлгээгээр хүн амын нь 35-55 хувь жингийн илүүдэлтэй байгаа бол Канад, АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Грек зэрэг орнуудад бүр 60-70 хувь нь тарган гэж гарчээ.
Хэт тарганчуудын дотор эмэгтэйчүүд 52 хувийг эзэлдэг гэсэн байна.
Хамгийн гол нь манай гаригийн хүн амын доторхи тарганчуулын эзлэх хувь байнга нэмэгдэж байгаад мэргэжилтнүүд сэтгэл зовниж байна. Зөвхөн Их Британид гэхэд л тарган хүмүүсийн тоо сүүлийн 25 жилд тав дахин нэмэгдсэн гэсэн тоо гарчээ.

Сүүлийн жилүүдэд таргалах явдал хүүхэд залуусын дунд нэмэгдэж байна гэж энд өгүүлсэн байна. Хөгжилтэй орнуудын залуусын 25 хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн тоо ч байна.
Хүүхдүүдийн 50 хувь нь зургаан наснаасаа таргалж эхлэн өсвөр насандаа энэ нь 80 хувь болтол өсдөг гэжээ.
Ийм ч учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага таргалах явдлыг бүр дэгдэлтийн хэмжээнд хүрлээ гэж үзэж байна.
Таргалах нь ингэж дэгдэлтийн хэмжээнд хүрсэн нь зөвхөн тухайн хүндээ биш улс орныхоо төсөвт ч тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн тооцсоноор бол хөгжилтэй орнууд таргалахын эсрэг төсвийнхөө долоо орчим хувийг зардаг болжээ.

АНУ-д гэхэд л хэт таргалалтыг эмчлэхийн тулд жил бүр 150 орчим сая  доллар зардаг гэнэ. Үүнтэй хамт хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрлөх чадвар буурч байгааг тооцвол…..Ингээд болоход АНУ-д таргалах явдалтай тэмцэхэд нийт 270 орчим сая доллар сул алдаж байна.
НҮБ-ын илтгэлд энэ тухайд хэт таргалах явдал ихэссэнээр хөдөлмөрийн бүтээмж буурч, харинэ эмүүл мэндийн даатгалын хэмжээ 3,5 их наяд долларт хүрч байгаа нь Дотоодын нийти бүтээгдхүүний таван хувьтай тэнцэнэ гэжээ.
Тэгэхэд энэ тоо 20 жилийн өмнө буюу 1995 онд хоёр дахин бага байсан юм шүү дээ.

Хэт таргалахын гол шалтгаан нь юу вэ.

Эмч нар бол таргалаад байгаагийн гол шалтгаан нь хоол хүнс, энерги зарцуулалттай холбон тайлбарлаж байна. Бүр 95-97 хувь нь үүнтэй холбоотой гэжээ. Энд хоол хүнсний илчлэг чанар нэмэгдсэн бол орчин үеийн хүний биеийн хүчний идэвх суларсантай холбож байгаа юм.
Удамшил генитэй холбоотой гэж үзэж байгаа нь тун бага хувь эзэлнэ. Харин таргалахад нас багагүй үүрэгтэй. Нас ахих тутам хүмүүс илүү их иддэг болдог гэнэ.
Зарим хүн таргалах нь боловсролтой бас холбоотой гэж байна.

Эх сурвалж:Emch.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …