2013 онд Улаанбаатар хотын хэмжээнд 12 байршилд таксины зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Зогсоолуудын зураг төсөв боловсруулах ажлыгнийслэлийн Авто замын газар хийж, бэлэн болгосон бөгөөд “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байна.Өнөөдрийн байдлаар Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банк /103-ын уулзварын урд/ -ны гээд 3 зогсоол бэлэн болжээ. Төв номын сангийн таксины зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг хийгээгүй байна.Замын цагдаагийн газраас таксийн зогсоолуудыг бүрэн хийгдэж дууссаны дараа стандартын шаардлага хангасан таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах юм. Мөн нийслэлийн Тээврийн газраас таксины зогсоолын 5 байршлын саналыг Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хуралд танилцуулсан байна. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын А/189 тоот “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжгарч, газрын асуудлыг шийдвэрлэжээ. Жаргалант үйлчилгээний төв,Хасбаатарын гудамж, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Энхтайвны өргөн чөлөө, Хар хорин зах, Намъянжугийн гудамжны хотын төврүү чиглэсэн 5 байршилд таксины зогсоол байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байна. Түүнчлэн 2014 онд 5 байршилд нэмж таксины зогсоол байгуулахаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд эдгээр зогсоол байгуулах хөрөнгийг 2014 онд төсөвт тусгуулан ажлыг хийж гүйцэтгэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …