СЕХ Ажлын хэсэг байгуулав

Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг  байгууллаа.

Ажлын хэсгийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал ахлаж, бүрэлдэхүүнд  нь СЕХ-ны зарим гишүүд, Ажлын албаны ажилтнууд оржээ.

Энэ ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, Ажлын хэсгийн  ажлын төлөвлөгөө гаргах, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна гэжСЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …