ЕБС-ын сурагчдын хичээл маргааш эхэлнэ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар ээлжийн амралт нэгдүгээр сарын 19-ний өдөр дуусаж, хичээл эхлэх байсан ч ханиад томууны дэгдэлт их байгаа энэ үед  сурагчдын өвлийн амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан юм. Нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан амралт өнөөдрөөр дуусаж, сурагчид маргааш хичээлдээ орно.

Сурагчдын амралтыг сунгах шийдвэр 1-р сарын 17-ны өдөр гаргасан юм. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Ингэж амралт сунгасныг зохицуулах боломжтой. Гуравдугаар улиралд сурагчид 14 хоног амарна. Энэ сунгасан 7 хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасаж зохицуулж байна гэж мэдэгдсэн юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …