Махны үнэ өсжээ

2017 оны 1-р сарын 25-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 29.2 хувь, үхрийн ястай махны үнэ 23.7 хувь, үхрийн цул махны үнэ 10.4 хувь, адууны ястай махны үнэ 5.0 хувь, ямааны ястай махны үнэ 21.3  хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул махны үнэ 1.2 хувиар өссөн бол, хонины болон адууны махны үнэ 0.5 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5675 төгрөг, үхрийн /ястай/ мах 6900 төгрөг, үхрийн цул мах 8355 төгрөг, адууны /ястай/  мах 4625 төгрөг, ямааны /ястай/  мах 4300 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 25-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 9.7 хувь, луувангийн үнэ 3.4 хувиар өсч, төмсний үнэ 0.3 хувь, хүрэн манжингийн үнэ 4.8 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 2.4 хувиар өсч, байцааны үнэ 1.9 хувь, хүрэн манжингийн үнэ 4.8 хувиар буурсан бол, төмс, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.2 хувь, задгай сүүний үнэ 2.0 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 6.7 хувь, задгай сүүний үнэ 2.0 хувиар өссөн байна. Өндөгний үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …