Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 486 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 384 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн.
Зам тээврийн осолд 1 хүүхэд өрсөн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Толгойтын зам, СХД-ийн ЗДТГ-ын хойд замд H.Verne маркийн авто машины жолооч Ш нь T.Prius маркийн Ү жолоочтой авто машинтай мөргөлдөж 30 настай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн
Орон нутагт:
1. Өмнөговь аймгийн Ноён сумаас Урагш 10 км шороон замд T.Landcruiser маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 59 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтжээ.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …