Б.Осоргарав: Улсынхаа эдийн засагт 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж байна

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриатай хандив, тусламж, дэмжлэгийн аяныг өрнүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр энэхүү аяныг эхлүүлэхийн сацуу өөрийн зүгээс эх орныхоо эдийн засагт 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж буйгаа мэдэгдсэн юм.

Б.Осоргарав цааш нь, “Би ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг эх орныхоо эдийн засагт хандивлаж байна. Мөн аавынхаа алтан сургаалийг эрхэмлэж ногттой 10 адуу хандивлаж байна. Эрдэс баялгийн дээж болгож өөрийн алтан бөгжөө ч хандивлаж байна. Бид мөнгөгүй гэж дорой царайлж суухын оронд дор бүрнээ эх орныхоо эдийн засагт бага ч атугай тус дэм болж, эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандив өргөхийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд уриалж байна. Энэ аянд найман настай балчираас 80 настай буурлууд ч оролцож болох юм” гэсэн юм.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …