Өнөөдөр: “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шинэ баримт дэлгэнэ

БСШУСЯ-нд

11:00 цагт ЮНЕСКО-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь ” төслийн хүрээнд хэвлэгдсэн “Монгол тууль” 12 боть номын нээлт болно.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр “Эрх чөлөө“ намаас мэдээлэл хийж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шинэ баримт дэлгэнэ.

12:30 цагт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Бямбажавын “Түмэнтэйгээ” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

ШУА, ООГХ-ийн Астропаркийн хурлын танхимд 

13:00 цагт “Геофизикийн хайгуулын мэдээлэл боловсруулалтын асуудлууд” сэдвээр ЭШ-ний хурал, хэлэлцүүлэг болно.

НҮБ-ын байранд 

13:30 цагт Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2013-2016 онд хэрэгжсэн төслийн үр дүн, туршлага, цаашдын төлөвлөгөөг танилцуулах семинар болно.

БХБЯ-ы Барилгын Хөгжлийн Төвд

14:00 цагт “21 аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын дарга нарын уулзалт семинар” болно.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …