Гоо сайхны хагалгааны эх орон гэж хэлж болох БНСУ-д нэгэн шинэ төрлийн гоо сайхын мода дэлгэрчээ.
Тодруулбал энэ нь нүднийхээ доод хэсэгт уутанцартай болох аж. Тэдний үзэж буйгаар нүдний уутанцар нь нүдийг илүү том болгож харагдуулдаг гэнэ. Тиймээс Солонгос охид бүсгүйчүүд гоо сайхны хэрэгсэл, нүүр будалт болон мэс заслын тусламжтайгаар нүднийхээ доор уутанцартай болох болжээ.
Харин дэлхийн бусад улс орнуудад нүдний доорхи цүлхэн уутанцар үүсэх нь ядарсан царайтай болгож, хөгшин харагдуулдаг гэж үздэг юм. Солонгос гоо сайхны соёлоо гэж…
М.Сониуч